Норвегийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн Биргер Соренсен коронавирусийг лабораторид гарган авсан олон шинж тэмдэг байгааг шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд нийтэлсэн материалдаа дурджээ.
Коронавируст халдварын гол шалтгаан болсон “SARS-CoV-2” вирусний уураглаг эдийг зохиомлоор гарган авсан шинж тэмдэг ажиглагдсан байна.
Биргер Соренсен болон Британийн эрдэмтдийн баг халдвар тархаж эхэлсэн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн вирусийг судлах ажиллагааг эхлүүлжээ.
Халдвар анх тархсанаас хойш вирус нь хүн төрөлхтөнд дасан зохицох чадвар харьцангуй өндөр байгаа аж. Энэ нь байгалиас гаралтай бус зөвхөн генийн инженерчлэлийн аргаар гарган авсан вируст ажиглагддаг дүр зураг аж.
Биргер Соренсен 2003 онд шувууны томуу дэгдэж эхэлснээс хойш титэмт вирусний судалгааг эрчимтэй хийх болжээ.
Тэрбээр судалгааны дээрх өгүүллээ “Quarterly Review of Biophysics” сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд холбогдох материалтай хавсарган ДЭМБ-д хүргэхээр болсон байна.
Эх сурвалж: Forbes