Сүүлийн үед коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа ОХУ-ын Тувад байдал хүнд байна. Энд сүүлийн 24 цагт шинээр 118 халдварын тохиолдол илэрч, нийт тохиолдол 1835-д хүрээд байна. 617 хүн эдгэрч, 4 хүн нас баржээ.
Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол өөрөө халдвар авч, эмчлүүлээд хэд хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Ажилдаа ороод Кара-оол Тувагийн нутаг дэвсгэрт өнөөдрөөс /2020.06.08/ эхлэн зургаадугаар сарын 21-ний өдрийг дуустал хөл хорио тогтоосноо зарлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
юун оройтож авсан бэ хар-уулаа