Хятад коронавирустэй хийсэн тэмцлийнхээ талаар ном гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Хятадын Засгийн газраас энэ сарын 7-нд “COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" хэмээх цагаан ном гаргаж, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх, авран туслах арга туршлагаа хуваалцан, эв санаа нэгтэй хамтран ажилласны ачаар халдварыг даван туулснаа дэлхий дахинд танилцуулжээ.

Тус номд "Ард түмнээ дээдлэх" үзэл баримтлал энэхүү тэмцэл амжилтад хүрэх гол үндэс байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Ном “Цар тахалтай хийсэн Хятадын хүнд тэмцэл”, “Хяналт, эмчилгээ – хоёр фронтод хийсэн үйл ажиллагаа”, “Цар тахалтай тэмцэх эв нэгдлийн хүч”, “Эрүүл мэндийн салбар дахь хүн төрөлхтний нэгдмэл хувь заяа” гэсэн дөрвөн бүлэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top