ЭМЯ: Австрали, Филиппинээс ирсэн 2 иргэнийг ХӨСҮТ-д байрлууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.09/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 


Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.9 сая халдварын тохиолдол илэрч, 408 мянган хүн нас баржээ. Нийт 3,5 сая хүн эдгэрч, 3,2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 102 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа. Өвчлөлт 10000, нас баралт 400-гаар хасагдлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8985 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-88-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 858 Тувад 71 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад нийт 1512 хүн ажиглалтад байна.  оонозийн төвөөс өчигдөр Сидней - Улаанбаатар чиглэлийн онгоц, 10 автобус, нэг зочид буудалд ариутгал хийжээ. 

Австрали, Филиппинээс өчигдөр ирсэн 262 хүнээс халуунтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлсэн. Архаг өвчтэй 15 хүнийг Цэргийн эмнэлэгт байрлууллаа. 

119 дугаарт 207 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 4 орноос 6 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.


ШУУД ҮЗЭХ
 

Top