Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, интернет хайлтаас үзвэл шинэ төрлийн коронавирусний халдвар өнгөрсөн оны наймдугаар сараас дэлгэрсэн байж болзошгүйг илтгэж байна гэж Харвардын анагаах ухааны сургуулийн мэдээлэлд дурджээ.
Хиймэл дагуулын гэрэл зургаас үзвэл 2019 оны зуны сүүл болон намар Уханийн томоохон таван эмнэлгийн автомашины зогсоол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад илүү их хөл хөдөлгөөнтэй байснаас гадна Хятадын “Baidu” интернет хайлтын системээр халдварт өвчинтэй холбоотой хайлтууд 2019 оны наймдугаар сараас эхлэн нэмэгдэж, 2019 оны арванхоёрдугаар сард дээд хэмжээнд хүрчээ.
Судалгааг Бостоны хүүхдийн эмнэлгийн захирал Жон Браунстейн тэргүүтэй судлаачдын баг явуулжээ.
2018 оны аравдугаар сард авсан хиймэл дагуулын гэрэл зургаас үзвэл, Уханийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Тианью эмнэлгийн автомашины зогсоолд дунджаар 171 автомашин байсан бол нэг жилийн дараа энэ тоо 285-д хүрч, 67 хувиар нэмэгджээ.
2019 оны ес, аравдугаар сард гүйлгэх, ханиах зэрэг үгийн хайлт огцом нэмэгдсэн нь түүхэнд байгаагүй үзэгдэл гэж Жон Браунстейн онцлоод, энэ нь КОВИД-19-ийн гол шинж тэмдэг гэж тодруулжээ.
Уханьд коронавирусний халдвар авсан ихэнх өвчтөнүүдэд гүйлгэх шинж тэмдэг илэрсэн юм.
Мэдээллийн урсгалыг ашиглан амьсгалын замын өвчлөлийн тухай судалгаа хийх арга нь шинэ биш төдийгүй тагнуулыг албадын өргөнөөр ашигладаг арга. Жилийн өмнө судалгааны тус баг Латин Америкт томууны улирлын үеэр эмнэлгүүд хэт их ачаалалтай болсныг автомашины зогсоолоос л ажиглаж байжээ. Хэдийгээр эдгээр өөрчлөлт нь шинэ вирустэй холбоотой эсэхийг баталж чадахгүй ч Хуанань далайн бүтээгдэхүүний захад халдвар анх илэрснээс өмнө нь болсон нь тодорхой байна. Энэ мэдээлэл коронавирус Хятадын өмнөд нутагт гарсан гэх таамгийг батлахаас гадна тухайн үед Ухань аль хэдийн дэлгэрснийг илтгэж байна гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, цар тахлын эхний дохиог анзаарахгүй өнгөрөх нь бий. Хэрэв яг ийм зүйл АНУ-д тохиосон бол мөн л энэ дохиог анзааралгүй өнгөрөх магадлал туйлын өндөр. Тиймээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг сайжруулж, нийгмийн эрүүл мэндийн судалгааг бэхжүүлэх нь чухал байна гэж Жон Браунстейн онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Za bultreed 8 sard garsan bol Busad uls ornii humuus ch uvduh bsan chuluutui orj garch bhad
yg ene ued armiudiin spotiin naadam blj ANU.n tamirchid mash muu amjilt uzuulj zarim n oroltsoj chadaagui butsaj bsn , ene l haldvartai holbootoi gej uzdeg ym bnlee,ted zuuvurluj orson esvel ochiod haldvar avsan ali n bolohiig burhan l medeh bhdaa.