Таиланд ирэх сарын 1-нээс эхлэн наран шарлагын газар болон түүх, соёлын дурсгалт газраар аялж, амрах шинэ дүрэм нэвтрүүлэхээр болжээ.
Pattaya Mail сонинд бичсэнээр, Таиландын эрүүл мэндийн яам дээрх газруудад аялж буй ард иргэддээ КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээ авахыг уриалсан байна. Аялагчид хэсэг бүлгээр амарч болох бөгөөд бусад жуулчдаас хоёр метрийн зай барих ёстой гэнэ. Наран шарлагын газрын үйлчилгээний ажилчид амрагчдын тооны дээд хязгаарыг тогтоож, хоорондын зайг сахиулах үүрэг хүлээж байна.
Ингэхдээ үйлчилгээний ажилчид, амрагчид бүгд амны хаалт зүүж, гараа тогтмол угаах ёстой. Өндөр настай иргэдэд наран шарлагын газар зэрэг олон хүн цуглардаг газар очихгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )