КОВИД-19 | Азийн тансаг зочид буудлууд үнээ хямдруулж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

 

Коронавируст цар тахлын улмаас үйлчлүүлэгчдийнхээ дийлэнх олонхыг алдсан Азийн тансаг зэрэглэлийн томоохон зочид буудлууд үнээ хямдруулж эхэлжээ.

Тухайлбал Хонконгийн “Rosewood” зочид буудал өрөөний хөлсөө 600 ам.долларт хүргэсэн бол Малайзын алдарт “Four Seasons” зочид буудал өрөөний хөлсөө 340 ам.долларт хүргэжээ. Сингапур болон Тайландын тансаг зочид буудлуудын өрөөний хөлс 350-450 ам.долларт хэлбэлзэж байна.

Цар тахлын улмаас дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын зах зээлд хумигдаж олон арван компани хаалгаа бариад байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан санхүүгийн хямралд тэсэж үлдэхийн тулд Азийн томоохон компаниуд энэ мэт арга хэмжээ авах болжээ.

Эх сурвалж: CNN

Top