ЭМЯ: Шинэ тохиолдол илэрсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.11/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.4 сая халдварын тохиолдол илэрч, 417 мянган хүн нас баржээ. Нийт 3,5 сая хүн эдгэрч, 3,2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 127 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өвчлөлт, нас баралтын тоо нэмэгдлээ.  Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8400 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 70-79-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 182, Тувад 79 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад нийт 1638 хүн ажиглалтад байна.  Зоонозийн төвөөс өчигдөр Нур-Султан - Улаанбаатар чиглэлийн онгоц, 8 автобусд ариутгал хийжээ. Нур-Султанаас ирсэн 175 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулсан. 

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ. 

Манай улсад нийт тохиолдол 194 гарснаас 89 нь эдгэрсэн. Одоо 105 хүн эмчлүүлж байна. 

119 дугаарт 129 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Top