“Банк оф Чайна” хамгаалах хувцас, амны хаалт хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Өнөөдөр  “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр  10000 ширхэг,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (98.206.15.23) 2020 оны 06 сарын 12

Odoo hijaagiin iluudel hogiig avch hujaag reclamdahaa zogsoo.Mongolchuudiin chihiig hujaagiin tuslamj gedeg ugend dasgah kompanit ajilas zogsoo.Hujaagiin gar hul bolson hevlel medeeliinheniig sain shalga...

0  |  0
Top