“Deep knowledge group” судалгаагаар Төв Азид шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтад хамгийн эрсдэлтэй орноор Туркменистан нэрлэгдсэн байна. Тус улсын Засгийн газраас улс орондоо халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр байгаа.
Судалгаанд нийт 200 орны чансааг хөл хорионы дэглэм, эрүүлийг хамгаалах системийн хүчин чадал, бэлэн байдал зэрэг 130 үзүүлэлтээр хэмжин гаргасан байна.
Төв Азийн орнуудаас Казахстан 71, Киргиз 108, Узбекистан 121, Тажикистан 124, Туркмениcтан 131 дүгээр байрт бичигджээ.
Хамгийн эрсдэлгүй орноор Швейцар, Герман, Израил, Сингапур, Япон тодорч, Либер, Афганистан, Чад, Мали, Руанда, Өмнөд Судан улсууд сүүл мушгижээ.
Хятад 7, ОХУ 61, Өмнөд Солонгос 10 байр эзэлсэн бол манай улсын хувьд 76 дугаар байрт жагсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яасан урдуур бичигдээ вэ новш гэж.