Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

“Чингис хаан олон улсын нисэх буудалд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20.25 цагт газардлаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 261 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрсөн билээ.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй тав, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 буюу нийт 261 иргэн эх орондоо ирж байгаа юм.  Бүх зорчигчдыг онгоцонд суухаас өмнө шинжилгээ хийжээ. Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зассан тусгай талбай дээр зорчигчдыг мэргэжлийн хяналтын албаны 12 алба хаагч угтан авч, ажиллаж байна. Зорчигчдыг буух үед Зоонозоын өвчин судлалын төвийн баг халдваргүйжүүлэлт хийж байна. Энэхүү нислэгээр Япон улсаар дамжин ирсэн иргэд бий.

Мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр, энэ сар гарснаас хойш Австралиас 262 иргэн, Казахстанаас 175 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчираад байна.  Австралиас ирсэн иргэдээс халдвар илрээгүй бол Казахстанаас ирсэн иргэдээс гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. Зургаадугаар сард нийт найман тусгай үүргийг нислэг хийхээр төлөвлөж байна. Маргааш /2020.06.12/ тусгай үүргийн онгоц Энэтхэг улсаас ламхай нарыг авчирхаар хөөрнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top