Японоос ирсэн 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.12/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.575 сая халдварын тохиолдол илэрч, 422 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 120 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өвчлөлт, нас баралтын тоо нэмэгдлээ.  Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8779 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 61-113-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 240, Тувад 113 тохиолдол илэрсэн байна. Эрхүүд 20, Тувад 4 хүн амиа алдаад байгаа. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад нийт 1518 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 17 хүн нэмэгдэж, 137 хүн ажиглалтаас гарлаа. Ажиглалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй 100 хүн байна.  

Зоонозийн төвөөс өчигдөр Токио - Улаанбаатар чиглэлийн онгоц, 2 автобус, 19 контейнерт ариутгал хийжээ. Токиогоос ирсэн 261 хүнээс 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулсан.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 5414 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.

119 дугаарт 142 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.105.154) 2020 оны 06 сарын 12

uvchnuur damjuulj ard erged ee darlah yum yadarsan yaduu ard tumen ajil gui heden sar gertee ene maygaar udur ungruh tusam ard tumnii amdral yah yum boldo songuul solior.d huiten orhoor hanaid ehlen deer.s corona virus naad ard tumen chin yaj amrah a sarangerel emch hun ard tumen nii amdral.r shn togolj bna

0  |  0
Иргэн(49.164.76.210) 2020 оны 06 сарын 12

Энэ сарангэрэлийн элийрэл хэтэрлээ.гадаадаас ирсэн монголчууд нэгдэж үүнийг шалгуул.гадаад дотоодгүй ард түмнийг айлган зовоож амьдрал эрүүл мэндээр нь хох ироож өөрөө хагартлаа баяжиж байгааг нь одоо уих д өрсөлдөж эрх мэдлийн төлөө улайран байгааг нь зогсоо

0  |  0
Top