Бразилд сайн дурынхан Рио де Жанейро хотын Копакабана наран шарлагын газарт 100 булш ухах замаар КОВИД-19 халдварын улмаас олон арван мянган хүн нас барсныг сануулж, цар тахалтай тэмцэх чадваргүй эрх баригчдыг буруутгажээ. Алдартай “Copacabana Palace” зочид буудлын өмнөх наран шарлагын газрын талбайд арван эгнээ нүх ухаж, Бразилын далбаа уясан хар өнгийн загалмайнууд зоосон байна. Холбооны Засгийн газар Бразилд үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг даван туулах буруу шийдвэр удаа дараа гаргаж буйг эсэргүүцэх зорилготой гэж “Rio de Paz” төрийн бус байгууллага онцолжээ. Энэ дүр зургийг дэлхийн өнцөг булан бүрд харж болох бөгөөд ялангуяа Бразилын Манаус хот шинэ булшаар дүүрч байна гэж тус байгууллагын ерөнхийлөгч Антониу Карлос Коста онцлоод Бразилын Ерөнхийлөгчөөс Бразилын ард түмэн түүхэндээ хамгийн хүнд үетэй нүүр тулж буйг ойлгож, хандлагаа өөрчлөхийг шаардаж байна гэжээ.
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару КОВИД-19 халдварыг томуу гэж тодорхойлоод байгаа билээ.
Бразил улсад нийт 805649 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 41058 хүн нас баржээ. Тус улс нас баралтын түвшингээр дэлхийд гуравт бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ewii de