Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.06.14/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.853 сая халдварын тохиолдол илэрч, 431 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 126 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8706 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 43-101-ээр нэмэгдлээ. ЯлангуяаТувад 101 тохиолдол илэрсэн байна. Эрхүүд 20, Тувад 4 хүн амиа алдаад байгаа. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Манай улсад нийт 2607 хүн ажиглалтад байна. Ажиглалтад 1-5 насны 87 хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй 80 хүн байна.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5254 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.
119 дугаарт 120 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ