Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн эхнэр Елена шинэ төрлийн коронавирусний халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр зарлалаа. Харин нөхөр, хүүхдүүдээс нь халдвар илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарчээ.
“Гэр бүлээс нь халдвар илэрсэн тул Ерөнхийлөгч Владимир Зеленский тусгаарлагдсан ч ажлаа хийсээр байгаа юм. Өдөр бүр шинжилгээ өгч байгаа. Уулзалт, яриануудыг цуцалж, олон нийтийн арга хэмжээнд ойрын үед оролцохгүй” гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдэд мэдээлжээ
Сэтгэгдэл ( 0 )