ЭМЯ: Буриад, Тувад халдвар их байгаа тул болгоомжтой байхыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.15/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 7.797 сая халдварын тохиолдол илэрч, 435 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 118 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8835 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 50-190-өөр нэмэгдлээ. ЯлангуяаТувад 199 тохиолдол илэрсэн байна. Тэнд халдвар их байгаа тул эмнэлгийн ор, хэрэгсэл дутагдаж байгаа юм. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Мөн Бээжинд халдварын шинэ голомт гарсан тул ард иргэдийг ариун цэврийн дэглэмийг үргэлжлүүлэн сахиж, амны хаалтаа байнга зүүхийг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Манай улсад нийт 2061 хүн ажиглалтад байна.  Ажиглалтад 1-5 насны 57 хүүхэд, 39 жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй 82 хүн байна. Тэдэнд 86 эмч эмчилгээ үзүүлж байгаа юм. 

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5318 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарчээ.

119 дугаарт 165 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top