БНХАУ-ын Хонконгийн шүүх хөл хорионы дэглэм санаатай зөрчсөн этгээдийг 14 хоног саатуулахаар болжээ.
Өдгөө 38 настай дээрх этгээд халдварын дэгдэлт өндөртэй бүс нутагт аялж ирээд улмаар 14 хоног гэрээсээ гаралгүй өөрийгөө тусгаарлах дүрмийг ноцтой зөрчсөн байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр ирмэгцээ тэрээр дээрх хязгаарлалтын дүрмийг зөрчөөгүй болох нь гар утасны байршил тогтоох төхөөрөмжөөр тогтоогджээ.
Тус газар нутгийн хуулиар онцгой байдал тогтсон үед холбогдох хууль дүрэм зөрчсөн тохиолдолд зургаан сар хүртэлх хугацаагаар хорих, 25 мянган ам.долларын торгууль ногдуулах шийтгэлтэй байдаг юм.
Гэвч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн, вирусний халдвар илрээгүй, тодорхой хэмжээний торгууль төлсөн гэх шалтгаанаар 14 хоног саатуулахаар болсон байна.
Эх сурвалж: CNN