АНУ-ын Хавай мужийн их сургуулийг суралцан төгсөгч Б.Уянга Хавай дахь гадаадын оюутнууд санхүүгийн хүнрэлд орсон тухай Ассошейтэд Пресс агентлагт дурджээ.
Хэдийгээр гаднын улс орнуудаас иргэдээ татан авч байгаа ч газар нутгийн байршил зэрэг бусад шалтгаанаас болоод гаднын оюутнууд Хавай мужид ихээр үлдсэн байна.
“Гаднын оюутнууд хичээлээс гадуур оюутны хотхонд, эсвэл кофе шоп болон төгсөх оюутны дадлагажигч багш, номын сан зэрэгт ажиллах боломж байдаг ч цар тахлаас шалтгаалан дээрх цагийн ажлуудыг хийх боломжгүй болсон” гэж Б.Уянга ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хавайн олон нийтийн радиогийн мэдээллээр зөвхөн санхүүгийн хүндрэлд ороод зогсохгүй, хоол хүнс, тэжээлийн дутагдалд орох магадлалтай болсон байна.
Хичээлийн жил хэвийн үргэлжилж байхад оюутнууд долоо хоногт дор хаяж 20 цаг ажиллах боломжтой байдаг ч цар тахлын үед боломжгүй болсноор оюутнууд наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа аж.
Тиймээс орон нутгийн боловсролын байгууллагууд болон холбогдох сургуулийн захиргаа Вашингтонтой холбогдож дээрх оюутнуудын талаар яаралтай арга хэмжээ авахыг анхааруулаад байна.
Эх сурвалж: Associated Press