БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр тус хотын хүнсний захаас тархсан шинэ халдвар 200 гаруй мянган хүнд тархсан байж болзошгүйг анхаарууллаа.
Энэ сарын 11-ний өдөр далайн бүтээгдэхүүн, хүнсний Шинфади хүнсний захаас халдвар дахин дэгдэж эхэлснээс хойш 79 хүн үүнтэй холбоотойгоор халдвартай гэж оношлогджээ.
Үүнээс шалтгаалан тус улсын Эрүүл мэндийн яам Бээжин хотод дахин хөл хорио тогтоож, цаашид бусад хотуудаар хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэж байна.
Эхний байдлаар асуумж авахад тус захаар үйлчлүүлсэн иргэд Бээжин хотын ойролцоох 11 хотод очсон байх магадлалтай байгаа аж.
Халдварын шинэ голомт болоод байгаа Шинфанди хүнсний зах нь Бээжин хотын хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг томоохон зах аж. Зөвхөн тус захад л гэхэд өдөр бүр 18 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн жимс, жимсгэнэ худалдаалагддаг гэх судалгаа гарчээ.
БНХАУ-ын Засаг захиргаа ДЭМБ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу улс даяараа тодорхой хүрээнд хязгаарлалт тогтоож, олон нийтийн газраар үйлчлүүлэх шинэ журам мөрдөж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN