Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.06.16/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 8.102 сая халдварын тохиолдол илэрч, 438 мянган хүн нас баржээ. Үүний 75 хувь нь АНУ, ОХУ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад гарсан байна. Анх халдвар гарч байхад 3 сард нэг саяар нэмэгддэг байсан бол хавар 1 сард 1 саяар нэмэгддэг болж, харин одоо 8-10 өдөрт нэг сая тохиолдол шинээр бүртгэгддэг болжээ.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 118 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өчигдөртэй тоо ижил байлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8248 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 49-85-аар нэмэгдлээ. Тувад 72 тохиолдол илэрсэн байна. Читад 85 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Мөн Бээжинд халдварын шинэ голомт гарсан тул ард иргэдийг ариун цэврийн дэглэмийг үргэлжлүүлэн сахиж, амны хаалтаа байнга зүүхийг ЭМЯ-наас анхаарууллаа. Бээжингийн хүнсний захд гарсан шинэ голомтод 106 хүн халдвар авсан нь тогтоогджээ.
Манай улсад 1854 иргэн ажиглалтад байна. Үүнд, 1-5 насны хүүхэд 55, хавдартай 5, жирэмсэн 28 хүн байна. тэдэнд нийт 156 эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байгаа юм. Нийт 19 мянган шинжилгээг давхардсан тоогоор хийжээ.
119 дугаарт 168 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 4 орноос 6 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед зах, дэлгүүрт худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн улиас модны хөвөн хүмүүст харшил үүсгэдэг тул маск заавал зүүх шаардлагатайг анхааруулж байна.
ШУУД ҮЗЭХ