КОВИД-19: Халдварын үеийн сэтгэл зүйн зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Коронавируст халдварын цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цар тахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалж байгаа.

Ингээд ЭМЯ-наас гаргасан халдварын үеийн сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна.

• Эерэг хандлагатай байх

• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх

• Аливаад уур уцааргүй, тайван хандах

• Бие биедээ урам өгөх

• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах

• Хэт их мэдээллээс зайлсхийх

• Сөрөг мэдээлэлд автахгүй байх

• Цахим орчинд цаг бага зарцуулах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах

• Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх

• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)

• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах

• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)

• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top