КОВИД-19 | Сингапур улс наймдугаар сард вакциныг хүн дээр туршина

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16


Сингапурын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улс АНУ-ын “Арктурус” эмийн үйлдвэртэй хамтран наймдугаар сард вакциныг хүн дээр туршиж эхлэх болсон тухай мэдээллээ.

Наймдугаар сард туршигдаж эхлэх вакциныг Сингапурын Анагаах ухааны их сургуулийнхан хөгжүүлж буй бөгөөд хүн дээр туршихад бэлэн болжээ.

Учир нь хулгана дээрх туршилтууд амжилттай болоод зогсохгүй вирусний эсрэг биет үүсэж байсан аж.

Дэлхий дахинаа одоогоор 100 гаруй төрлийн вакциныг хөгжүүлж байна. Үүнээс ихэнх нь хүн дээр туршигдаад эхэлсэн юм.

АНУ-ын AstraZeneca болон Pfizer компаниуд хүн дээр туршсан туршилтууд амжилттай болоод эхэлжээ.


Эх сурвалж: Reuters

Top