Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.06.17/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 8.241 сая халдварын тохиолдол илэрч, 444 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт халдварын тоо 132 мянга, нас баралт 6000-аар нэмэгдсэн. Энэ нь халдвар 14 мянга, нас баралт 3000-аар нэмэгдсэн хэрэг юм. Ялангуяа Бразил улсад нэг өдөрт 30 мянган тохиолдол шинээр илэрсэн байна. Мөн Шинэ Зеланд зэрэг цар тахлыг даван туулсан гэж зарласан улсуудад дахин халдвар гарч эхэллээ.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8248 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 51-93-аар нэмэгдлээ. Тувад 81, Буриадад 51, Эрхүүд 319, Читад 85 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Мөн Бээжинд гарсан халдварын шинэ голомтыг ДЭМБ-иас онцгой тохиолдол гэж үзсэн. Хятадын Засгийн газраас хийт 23 тойрогт хатуу хөл хорио тогтоогоод байна.
Манай улсад 1891 иргэн ажиглалтад байна. 18 хүн нэмэгдэж, 174 хүн ажиглалтаас хасагдлаа. Орон нутгийн 15 галт тэргэнд 4532 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан байна.
119 дугаарт 143 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүсийн анхаарал суларч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн гадаадаас ирж байгаа ачаа, илгээмжийг сайн ариутгахыг хүссэн байна.
ШУУД ҮЗЭХ