КОВИД-19: Тариаланчдад өгөх зөвлөмж

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Коронавируст халдварын үед хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас газар тариалан эрхлэгчдэд зөвлөмж гаргажээ.

• Амны хаалт зүүх

• Биеийн халуун үзэх

• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

• Гараа сайтар савандаж угаах

• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх

• Бээлий, нүдний шил хэрэглэх

• Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх

• Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх

• Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих

• Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх

• Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

• Бүлээн шингэн ойр ойрхон уух

• Тамхи дамжуулан татахгүй байх

• Шүлсээ ил задгай хаяхгүй байх

• Хэт ядрахгүй, эрт амрах

• Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top