Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусээр өвчилсөн Ази гаралтай иргэд эмнэлэгт эндэх нь элбэг байгаа аж.
Ялангуяа Өмнөд Азиас гаралтай иргэд түлхүү эндэж байгаа гэлээ.
Судалгааг Их Британийн эрүүл мэндийн 27 хүрээлэн 260 эмнэлэг дээр хийжээ. Судалгааны дүнд эмнэлэгт хэвтсэн Ази гаралтай 10 өвчтөн тутмын дөрөв нь эндсэн тухай дурдсан байна.
Ингэснээр Их Британийн хүрээлэн Ази гаралтай өвчтөнүүдэд коронавирус хэрхэн нөлөөлж буй тухай судалгааны дүгнэлтээ ДЭМБ-д өгөхөөр болжээ.
Эх сурвалж: BBC