Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.06.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 8.554 сая халдварын тохиолдол илэрч, 455 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 17 мянга, АНУ-д 24 мянга, Энэтхэгт 13 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 125 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7790 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 21-122-оор нэмэгдлээ. Тувад 122 тохиолдол, Буриадад 51, Читад 83 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Манай улсад 1719 иргэн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-ын онгоцоор 266 хүн ирсэн. Үүн дотор хүүхэд 41, ахмад настай 16, жирэмсэн 13 хүн байлаа. Тэднээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа.
Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.
119 дугаарт 218 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )