Бээжингийн захын коронавирус Европынхоос өөр болох нь тогтоогджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Шинфади” бөөний захаас илэрсэн коронавирусний генийг шинжилсний дүнд өдгөө Европт тархаад буй коронавирусний төрлөөс эрт үеийнх болох нь тогтоогджээ.

Хятадын вирус судлаач Лю Жюний мэдэгдсэнээр, юуны өмнө вирусний генийн дарааллыг тогтоодог бөгөөд үүний дараа био мэдээллийг шинжлэх аргыг хэрэглэдэг байна. Үүний тулд хоёр янзын вирусийг шинжилж, аль нь их мутацад орсныг тодорхойлдог аж. Ердийн тохиолдолд хамгийн их мутацад орсон вирус нь нөгөөхөөсөө залууд тооцогддог байна. Эсрэгээр мутацад бага орсныг арай эрт үеийнх гэж үздэг аж. Үүний сацуу тодорхой алгоритмтай математикийн загварчлалын аргыг мөн ашигладаг гэнэ. Эхний генийн судалгаагаар Бээжингийн захаас илрүүлсэн вирус Европоос орж ирснийг илтгэж байсан ч өдгөө Европын улс орнуудад дэлгэрээд буй вируснээс ялгаатай гэнэ. Бээжингийн коронавирус Европынхоос эрт үеийнх байжээ.

Эл коронавирус Бээжингийн захад хэрхэн хүрсэн замыг нарийвчлан тодорхойлоход хүндрэлтэй гэж вирус судлаач онцолжээ. Түүний хэлснээр, вирус хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин гаднын улс орноос орж ирэх боломжтой. Тээвэрлэлтийн үеэр хөлдөөсөн учир вирус мутацад орох боломжгүй гэж тэрбээр тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүх (202.9.46.230) 2020 оны 06 сарын 21

Вакцин яагаад гаргахгүй байнаа

0  |  0
Zochin(64.119.24.253) 2020 оны 06 сарын 19

Туршилт болгон хүшүүстэ эд биш

0  |  0
Top