Буриадад “Коронавирусний эсрэг тэмцэл” медальтай болно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Буриадын Засгийн газраас энэхүү медалийг төр, улсын шагналтай эн зэрэгцэх шагнал болгоно гэж зарлалаа.

Медалийн загварын уралдааныг “Гордость Бурятии” цахим хуудсаар санал асуулга явуулж дүгнэсэн байна. Гэхдээ тэргүүн байрыг шалгаруулсангүй. Хоёр 2-р байр, нэг 3-р байрын бүтээлийг шалгаруулж, гурван загварыг нийлүүлэн медалийг хийхээр шийдвэрлэсэн байна.

Буриадын тэргүүн Алексей Цыденов “Энэ медалиар бид коронавирустэй хийх тэмцэлд оролцсон гавьяатай хүмүүсийг шагнана. Эмч, сувилагч, түргэн тусламжийн жолооч, эмнэлгийн сантехник, цахилгаанчаас эхлээд энэ тэмцэлд хувь нэмрээ оруулсан хүмүүс хүртэх эрхтэй. Сайн дурынхан, хандив өргөсөн хүмүүс ч бас хамрагдана” гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top