Италийн Эрүүл мэндийн яам, Анагаахын судалгааны хүрээлэн бохирын шугам сүлжээнд судалгаа хийхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дэгдэж эхэлсэн гэх дүн гарчээ.
Ялангуяа Милан болон Турин хотуудад арванхоёрдугаар сарын эхний 10 хоногт бохир усанд коронавирус агуулагдсан байжээ.
Харин Болонья хотын бохир усанд хийсэн шинжилгээгээр нэгдүгээр сарын эхээр коронавирус агуулагдаж байсныг тогтоосон байна.
Гэвч Итали улсад коронавирусний халдвар эрчимжиж онц байдалд шилжсэн билээ.
Италийн Эрүүл мэндийн яам энэ мэт судалгааг Европын бусад орнууд хийж нэгдсэн мэдээлэл боловсруулах Хятадын Засгийн газарт өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д зорчсон өгүүлэмжтэй хэсэг хүнээс вирусний халдвар анхлан илэрснээс хойш Итали улсад 238 мянган хүн өвчилж, 34.5 мянган хүн амиа алдаад байгаа гэх судалгаа бий.
Эх сурвалж: SCMP