КОВИД-19 | Калифорнийн шоронгийн 1200 хоригдлыг тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20


АНУ-ын Калифорни мужийн Фресно тойргийн Умард Аннексийн шоронд коронавирусний халдвар илэрсэн тул 1200 хоригдлыг тусгаарлахаар болжээ.

Одоогоор Умард Аннексийн шоронгийн 13 хоригдлоос коронавирусний халдвар илэрчээ.

Шоронгийн бусад хоригдлоос шинжилгээ авахад 25 хоригдлоос вирусний халдвар илрээгүй тул Васкогийн хорих анги руу хуваарилсан байна.

Шоронгийн хоригдлуудаас гадна шоронгийн харгалзагч зэрэг албаны хүмүүсийн байдал туйлийн хүнд байгаа аж.

Тиймээс ариутгал халдавргүйтгэл яаралтай хийх, халдварын тархалтыг бууруулах зэрэг ажлыг хэдийнээ хийгээд эхэлжээ.


Эх сурвалж: CNN

Top