Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. /2020.06.21/
Коронавирус дэлхийн нийт 216 оронд дэлгэрч, нийт 8 сая 896 мянга гаруй хүн халдвар авснаас, 496 мянган хүн энджээ. Сүүлийн нэг хоногт нийт 108048 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас баржээ.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д зургаадугаар сарын 20-ны өдөр 32 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт хоёр сая 215 мянга гаруй боллоо. Халдварын тархалт Флорида, Техас, Аризона, Умард болон Өмнөд Каролина, Оклахома зэрэг мужид хамгийн өндөр байна. Бямба гарагт АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд гидроксохлорид эмийн туршилтыг зогсоожээ. Туршилтад 476 хүнийг хамруулсан ба бусад эм хэрэглэсэн хүнтэй харьцуулахад үр дүнд бага байсан байна.
Бразилд нийт 34600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1200 хүн нас баржээ. Тус улсад нийт халдварын тоо 1 сая 67 мянга гаруй болж, 49976 хүн нас баржээ. Нэг хоногт БНСУ-д 48 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 40 нь дотоодын, найм нь гаднаас зөөвөрлөгджээ. БНХАУ-д 26 шинэ тохиолдол илэрснээс 25 нь дотоодын, нэг нь зөөвөрлөгдөн орж иржээ. Эдгээр тохиолдлын 22 нь Бээжинд, Хэбэй мужид гурван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Шинфади хүнсний захаас халдвар авсан нийт хүний тоо 227 хүрчээ.
Германы Умард Райан Вестфален мужид мах боловсруулах үйлдвэрт халдвар дэгдэж, 1000 гаруй хүн халдвар авсан нь батлагджээ. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээллээр, тус улсад халдварын индекс огцом өсөж 1.79 болжээ.
Сэтгэгдэл ( 0 )