КОВИД-19 | Дубай хот ирэх сард жуулчдад үүдээ нээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


Арабын нэгдсэн эмирт улсын нийслэл Дубай хот долоодугаар сарын 07-ны өдрөөс эхлэн жуулчдад үүдээ нээх болсон тухай тус хотын захиргаанаас мэдээллээ.

Харин тус улсын иргэд зургаадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөр бусад улс руу аялах боломжтой болох аж.

Бусад улсаас ирж буй жуулчид сүүлийн 96 хоногийн дотор гурван удаа шинжилгээнд орж хариу нь сөрөг гарсан байх, коронавирусний халдвар илэрснээс хойш халдвар тархсан улсуудаар зорчоогүй байх шаардлага тавих юм.

Харин Арабын нэгдсэн эмирт улсын иргэд өөр улсад зорчих бол коронавирусний шинжилгээ сөрөг гарсныг батлах шинжилгээний хариу, оршин суугаа газрын тодорхойлолттойгоор бусад улс руу зорчиж болох ажээ.


Эх сурвалж: CNN

Top