Болгарын теннисч Григор Дмитровоос коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


Дэлхийн чансааны 19 дүгээрт эрэмбэлэгддэг Болгарын шилдэг теннисч Григор Дмитров коронавирусээр халдварласан болох нь тогтоогджээ.

Тэрбээр Адриагийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараа шинжилгээнд хамрагдахад коронавирус илэрсэн байна.

Одоогоор ямар нэгэн зовиур ажиглагдахгүй байгаа бөгөөд уушгинд нөлөөлөхгүй байх үүднээс эмчилгээ хийж буй аж.

Тэмцээнд оролцогчоос ийнхүү халдвар илэрсэн тул Адриагийн нээлттэй тэмцээн тодорхойгүй хугацаанд завсарлаад байна.

Тэмцээний өмнөхөн Новак Жокович, Александер Зверев, Доминик Тьем нартай сагсан бөмбөг тоглосон тул тэднийг тусгаарлан шинжилгээ авч байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Top