Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ээлжит мэдээллийнхээ үеэр нийслэл дэх номын сан, музейн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнийг дуулгалаа.
Тодруулбал нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 номын сан, 12 музейн үйл ажиллагаа хэвийн хуваарьтаа шилжиж буй аж.
“Цаашид үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх, хэвийн ажиллах боломжийг хангахаар судалж байгаа. Судлахгүйгээр нээвэл ямар эрсдэлтэй байгааг хөрш хотууд, гуравдагч орнуудын хотуудаас харж болно. Тиймээс бид ойрын хугацаанд үе шаттайгаар нээнэ” гэж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ярилаа.
Үйл ажиллагааг нь сэргээхдээ ариутгал халдваргүйтгэлийг сахин ажиллах, иргэдийн халууныг хэмжих, гар ариутгагчаар хангах, иргэд хоорондын зай барих зэрэг журам мөрдөгдөх юм байна.