КОВИД-19 | Энэтхэгт тав хоног дараалж халдварын тохиолдол өслөө

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад тав хоног дараалж халдварын тохиолдол өссөн үзүүлэлт гарчээ.

Өчигдөр л гэхэд тус улсад 12 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр тус улсад нийт халдвартай иргэдийн тоо 425.2 мянгад хүрсэн байна.

Харин нэг хоногт 445 нас баралт бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн найм хоногт тус улсад 104 мянган тохиолдол бүртгэгдэж, 4.5 мянган нас баралт бүртгэгджээ.


Эх сурвалж: СNN

Top