КОВИД-19 | Пепси компани Бээжин дэх үйлдвэрээ хаажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусний халдвар дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор PepsiCo компани тус хот дахь салбар үйлдвэрээ хаажээ.

Ялангуяа Бээжин дэх үйлдвэрийн найман ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн тул ийнхүү үүдээ хаахаас өөр аргагүй болсон байна.

Халдвар илэрсэн ажилчдаас хоёр нь шинэ голомт болоод байгаа Шинфанди хүнсний захаар үйлчлүүлсэн өгүүлэмжтэй байгаа аж.

PepsiCo компанийн Бээжин дэх салбарт нийт 480 ажилтантай бөгөөд бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар болжээ.

Харин халдвар илэрсэн ажилчидтай ойр харилцсан 87 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулахаар болжээ.


Эх сурвалж: CNN

 

Top