Дөнгөж төрсөн гурван ихрээс коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23



Мексикийн Сан Луйз Потоси мужид дөнгөж төрсөн гурван ихрээс коронавирус илэрчээ.

Түүний эх нь жирэмсэн байх хугацаандаа коронавирусээр халдварласан ч эдгэсэн гэж эмч нарт мэдүүлсэн байна.

Гэхдээ эхийг нь дахин шинжилгээнд хамруулахаар болжээ.

Хоёр хүүгийн нэгнийх нь биеийн байдал хүнд эрчимт эмчилгээнд байгаа тухай эмнэлгээс мэдээллээ.

Үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Эмч нарын зүгээс хүүхдүүдийг аврахын тулд боломжит бүх аргаа хэрэглэнэ гэж мэдээллээ.

Сан Луйз Потоси хот даяарх эмнэлгүүдэд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу дөнгөж төрсөн хүүхдүүдээс шинжилгээ авахаар болсон байна.


Эх сурвалж: BBC

Top