ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.24/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.330 сая халдварын тохиолдол илэрч, 473 мянган хүн нас баржээ. 5 сая хүн эдгэрч, 3.8 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт Бразилд 37 мянга, АНУ-д 44 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 151 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа. Энэ нь өчигдрөөс халдвар 26 мянга, нас баралт 1600-гаар нэмэгдлээ. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7425 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 43-160-аар нэмэгдлээ. Тувад 160 тохиолдол илэрсэн. Тувад эмнэлгийн хэрэгсэл дутагдаж, байдал хэцүү байгааг мэдээлсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Хятадын Бээжин хотын хүнсний захын халдварын тоо 256-д хүрээд байна. 

Манай улсад 2136 иргэн ажиглалтад байна.  Үүн дотор 1-5 насны хүүхэд 115, жирэмсэн 46, архаг өвчтэй 227 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 89 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 15 хүн байгаа. Зургаан хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.

119 дугаарт 177 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Top