Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.06.24/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 23-нд 249 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүн, "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолооч, Замын-Үүдээр орж ирсэн 173 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. 19-35 насны долоон эрэгтэй, гурван эмэгтэй оюутан эдгэрч гарлаа. Тэд нийт 28-41 хоног эмчлүүлсний дараа эдгэрлээ.
Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 168 хүрч, эмчлэгдэж байгаа 47 хүн үлдлээ. Тэдний 41-ийнх нь биеийн байдал хөнгөн, зургаан өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр Сиэттл хотоос тусгай үүргийн онгоц ирсэн. Хүмүүсээс аль болох хурдан шинжилгээ авах болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )