ОХУ-ын нийслэл Москва хотод Ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаал өнөөдөр болж байна.
Жагсаалыг үзэхээр Москвад Абхаз, Беларус, Босни Герцеговин, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Тажикстан, Узбекистан, Өмнөд Осет, Пакистаны Төрийн тэргүүд хүрэлцэн ирсэн.
Баярт оролцох төлөөлөгчдөөс шинжилгээ авахад Киргизийн төлөөлөгчдөөс хоёр хүний хариу эерэг гарчээ. Тиймээс Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Ялалтын парадыг үзсэнгүй.
Хэвлэлд бичсэнээр Киргизийн Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан ажилтан Данияр Сыдыков болон нэг бие хамгаалагчаас вирус илэрсэн байна.
Парадад ОХУ-аас гадна Азербайжан, Армен, Беларус, Казахстан, Киргиз, Хятад, Молдав, Монгол, Серби, Тажикстан, Туркменистан, Узбекистаны цэрэг дайчид оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )