Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингс багийн тоглогч Жабари Паркер коронавирусээр халдварлажээ.
Долоо хоногийн өмнө түүнд халдварын шинж тэмдэг илрэн Чикаго хотод өөрийгөө тусгаарлаад байжээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа аж.
Багийнх нь тоглогчоос вирус илэрсэнтэй холбоотойгоор тус багийн албаны ажилчид болон тоглогчдод шинжилгээ хийхээр болжээ.
Эх сурвалж: CNN