Шведэд КОВИД-19 анхны тохиолдлын талаар шинэ мэдээлэл гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Швед улсад КОВИД-19 анхны халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан байж болзошгүй гэж халдварт өвчин судлаач Даларн Андерс Линдблум үзэж байна.

Тус улсын Даларна мужийн Фалун хотын Свэржо дүүргийн эмнэлэгт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн хүмүүстэй харьцсан, уушги, амьсгалын дээд замын үрэвсэлтэй хэд хэдэн хүн хандсан байна. Тухайн үед дэлхий дахин Хятад улсад энэ вирус тархаж эхэлсэн тухай мэдээгүй байсан бөгөөд шинжилгээ авах боломжгүй байжээ. Хожим эдгээр өвчтөнд КОВИД-19-ийн эсрэг биет үүссэн байсан нь тогтоогдсон байна. Ингэхдээ эдгээр өвчтөнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж.

БНХАУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусний  халдварын тухай өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ-д мэдээлсэн билээ. Шведэд халдварын анхны тохиолдол албан ёсоор энэ оны нэгдүгээр сарын 31-нд бүртгэгдэж, хоёрдугаар сарын сүүлээр халдвар хурдацтай тархсан байна.

Үүнээс өмнө Шведийн эрүүл мэндийн яам халдварын тархалтыг Шведийн олон жуулчин тухайн үед коронавирусний голомт болоод байсан Италид зорчсонтой холбон тайлбарлаж байжээ. Хожим нь Шведийн эрүүл мэндийн яам халдвар АНУ8 Их Британиас тархсан байж болзошгүй гэж судалгаанд үндэслэн мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top