Энэтхэгийн Дели болон Мумбай хотууд халдварын нийт тохиолдлоороо улсдаа тэргүүлж байна.
Тодруулбал Дели хотод өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 70.3 мянгад хүрсэн бол Мумбай хотод нийт тохиолдлын тоо 69.6 мянгад хүрчээ.
Эдийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан Мумбай хот өдөрт ердөө 18 мянган хүнд шинжилгээ хийж байгаа аж.
Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Энэтхэг улсад нийт халдварын тоо 473.1 мянгад хүрсэн бол 14.8 мянган хүн халдвараас болж энджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Энэтхэгт халдварын эрч буурахгүй, АНУ, ОХУ-ын дараа орох шинэ халдварын голомт гэдгийг анхааруулсан юм.
Эх сурвалж: CNN