Шинэ төрлийн коронавирусний халдвар хамгийн их тархаад байгаа АНУ-д Монголын Засгийн газраас 60 мянган ширхэг ариутгал, хамгаалалтын хэрэгсэл хандивласан билээ.
The Independent энэ талаар “Монгол Улсын тусламжийг бид навахо омгийн уугуул иргэдэд хүргэнэ. Тэдний нутаг дэвсгэрт халдварын том голомт үүссэн. Нутгийнхан цар тахалд огт бэлтгэлгүй байлаа. 175 мянган хүн амтай тус нутагт 7000 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар маш өндөр байгааг харуулж байна. Америкт ирсэн Монголын “Чингис хаан” нэртэй Боинг-767 онгоц хоёр улсын хооронд анхны шууд нислэгийг гүйцэтгэсэн юм” гэж бичжээ.
АНУ-ын Холбооны Онцгой байдлын агентлагийн ажилтан Майкл О'Хара хандивыг хүлээн авах ёслолын үеэр “Навахо түмэн Covid-19 халдварт маш их хохирсон. Энэ хамгаалах хэрэгсэл, хувцас тэдний хувьд амин чухал зүйл юм” гэж онцолсон байна
Сэтгэгдэл ( 6 )
Отгонбаяр инээдтэй юм.
Indiania-Mongolia brothers.
doromjilj bna, bavar bas nepalid hiisen zvv tariuraar hezee ch tariulahgui gedeg shig shig mongold hiisen hubtsasaar bie hamgaalahgui gej bnaa..
zow zow. ochih heregtei gazraa ochij
hujaanuudad ugvuu huurhii
ashgui dee zov hymyyst ogohoor bolj