КОВИД-19: Нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт өгөх зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Цар тахлын үед хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас Нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт зөвлөгөө өгсөн байна.

Эмч, ажилтнуудад :

• Амны хаалт зүүх

• Нүүрний хаалт, нүдний шил зүүх

• Битүү халад өмсөх

• Өвчтний биеийн халууныг үзэж тэмдэглэх

• Үйлчилгээний цаг урьдчилан өгөх

• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Агаар сэлгэлт тогтмол хийх

• 1.5-2 метрийн зай барих

• Хүлээлгийн танхимд ном, сонин, сэтгүүл, тоглоом зэргийг байрлуулахгүй байх

• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

• Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх

• Ариун цэврийн өрөөнд гарын саван, цаас байршуулах

• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх

• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

Үйлчлүүлэгчдэд :

• Амны хаалт зүүж ирэх

• Урьдчилан цаг авч үйлчлүүлэх

• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх

• Эмчийн асуултад үнэн зөв хариулах

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top