ЭМЯ: 624 хүн гэрийн тусгаарлалтад байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.26/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.679 сая халдварын тохиолдол илэрч, 488 мянган хүн нас баржээ. 8.2 сая хүн эдгэрч, 3.1 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 150 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4000 хүн эндлээ. Сүүлийн 24 цагт АНУ-д 38 мянган тохиолдол илэрлээ. АНУ-д нийт 2.374 сая хүн халдвар авч, 126 мянган хүн эндээд байна. Ирэх долоо хоногт АНУ-д халдварын оргил үе болно гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7113 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 49-140-аар нэмэгдлээ. Тувад 140 тохиолдол илэрсэн. Тувад түргэн тусламжийн үйлчилгээ доголдож байгааг мэдээлсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Өчигдөр Москва-УБ чиглэлийн онгоц, найман автобусыг ариутгалаа. 

Манай улсад 2566 иргэн ажиглалтад байна. 126 хүн нэмэгдэж, 17 хүн хасагдсан. Үүн дотор 1-5 насны хүүхэд 130, жирэмсэн 53, архаг өвчтэй 243 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 93 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 16 хүн байгаа. Зургаан хүний биеийн байдал хүнд байна. ЦТЭ-т 13 эмч, 42 сувилагч ажиллаж байна. 324 хүн гэрийн тусгаарлалтад байгаа юм. 

119 дугаарт 164 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 4 орноос 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top