Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.06.27/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.896 сая халдварын тохиолдол илэрч, 496 мянган хүн нас баржээ. 8.2 сая хүн эдгэрч, 4 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 182 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4000 хүн эндлээ. Өчигдрөөс халдварын тоо 33 мянгаар нэмэгджээ.
Сүүлийн 24 цагт Бразилд 46 мянга, АНУ-д 40 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Ирэх долоо хоногт АНУ-д халдварын оргил үе болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6800 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 93-270-аар нэмэгдлээ. Тувад 270 тохиолдол илэрсэн. Тувад түргэн тусламжийн үйлчилгээ доголдож байгааг мэдээлсэн байна. Эрхүүд 419 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Манай улсад 2632 иргэн ажиглалтад байна. 77 хүн нэмэгдэж, 9 хүн хасагдсан. Үүн дотор 1-5 насны хүүхэд 129, жирэмсэн 54, архаг өвчтэй 243 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 93 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 16 хүн байгаа. Зургаан хүний биеийн байдал хүнд байна. ЦТЭ-т 14 эмч, 42 сувилагч ажиллаж байна. 333 хүн гэрийн тусгаарлалтад байгаа юм.
Орон нутгийн 13 гал тэргэнд 7200 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.
119 дугаарт 163 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ