Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний гарал үүсэл, шалтгаан нөхцлийг тогтоохоор БНХАУ руу тусгай баг илгээхээр боллоо.
Дээрх тусгай баг дараа долоо хоногт Хятадыг зорих аж.
Норвеги болон Их Британийн зарим судлаачид болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар коронавирусийг лабораториос гаралтай гэж дүгнэсээр ирсэн юм.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар дэлхий даяар коронавирусний халдвар 10.2 саяд хүрч, 504 мянган хүн вирусний улмаас эндээд байна.
Эх сурвалж: Reuters