Дэлхийн дахинд коронавирусний цар тахлын тархалт эрчимжиж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Түүний хэлснээр, цар тахал төгсгөлдөө ойртох ч болоогүй байгаа нь хатуу үнэн. Хэдийгээр олон улс орон энэ тал дээр дэвшилд хүрсэн ч цар тахал улам бүр хурдацтай тархаж байна. Зарим улс орон эдийн засгаа нээж, нийгмийн амьдрал хэвийн байдалд буцан орохтой зэрэгцэн халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болсон. Олон хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Вируст хүрээгээ тэлэх том орон зай үлдсэн гэж Гебрейесус онцолжээ.
Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 10 275 392 хүн халдвар авснаас 504 851 хүн нас барж, 5 215 584 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 2 588 020 /нас барсан 126 131, эдгэрсэн 705 203/, Бразилд 1 368 195 /нас барсан 58 314, эдгэрсэн 754 558/, ОХУ-д 640 246 /нас барсан 9152, эдгэрсэн 402778/, Энэтхэгт 548 318 /нас барсан 16475, эдгэрсэн 321 723/, Их Британид 313 470 /нас барсан 43659, эдгэрсэн 1368/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )