ЭМЯ: Монгол Улсад халдвар нэмж илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэх үеэр Монгол Улсад коронавирусний халдвар нэмж илрээгүй гэж мэдээллээ.

Тодруулбал зургаадугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын салбар лабораторид 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

“Ажиглах байрны 261 хүн, тусгаарлалтад байсан 66 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д ирсэн долооон хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дотоодын тандалтын зорилгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг болон Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдээс ирсэн зургаан иргэний сорьцод мөн вирусний халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.

Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан 45 иргэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс 34 хүний биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байгаа ажээ.

 

Top